Оскарт "үл тоомсорлогдсон" Тимоте Шаламегийн ирээдүй хэрхэх вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Жүжигчин Тимоте Шаламе Академийн шагнал гардуулах ёслолд гурав дахь удаагаа "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналд нэр дэвшсэн ч харамсалтай нь шагнал хүртэж чадсангүй.

Тэрээр "Оскарын үл тоомсорлолт"-той гурав дахь удаагаа нүүр тулсан нь ирээдүйн карьерт нь хэрхэн нөлөөлөх бол гэдэг нь олны анхаарлыг ихээр татаад байгаа аж. Учир нь Тимотег кино шүүмжлэгчид хэт бардам, өөртөө итгэлтэй хэмээн үздэг бөгөөд энэ удаагийн үл тоомсорлолт түүнийг илүү төлөв, даруу нэгэн болгох байх хэмээн таамаглажээ. Түүний авьяасыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг ч шагнал хүртэж чадахгүй байгаа нь түүнд дарамт болж мэднэ. Энэ удаад ч мөн дарамт мэдэрсэн Тимоте найз бүсгүй болох Кайли Женнерийн хамтаар Оскарын ёслолыг хмагийн түрүүнд орхин гарчээ. 

Тимоте Шаламе энэ удаад "Marty Supreme" хэмээх кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн. Тус кино нийт 9 төрөлд нэр дэвшсэн ч шагнал авч чадаагүй байна. 

Мөн түүний хувийн амьдрал олны анхаарлын төвд байсан хэвээр байна. Түүний найз бүсгүй Кайли Женнерт эгч Полин Шаламе нь шагнал гардуулах ёслолын үеэр тун ч хүйтэн хөндий хандсан талаарх мэдээлэл цахим орчинд халуухан сэдвүүдийн нэг болоод байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top