Н.Батсүх: Х.Нямбаатар дарга биднээс уучлалт гуйх ёстой

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон БЗД-ийн Ахмадын хорооны дарга Н.Батсүх нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр БЗД-ийн Ахмадын хорооны дарга Н.Батсүх "Манай төсөв 2025 онд 850 сая, 2026 онд 900 сая төгрөгөөр батлагдсан. Үүнээс  586 сая нь цалин урамшуулалд зарцуулагдахаас 225 сая төгрөг нь үйл ажиллагаа, бараа үйлчилгээний зардалд явдаг. Ахмад настны тухай хуульд зааснаар 10-р сард ахмад настнуудад хүндэтгэл үзүүлнэ гэсний дагуу бид 100 сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь нийт ахмадын 5 хувьд л зарцуулагдсан дүн.

Х.Нямбаатар дарга нэг удаагийн золголтдоо 850 сая төгрөг төсөвлөөд арга хэмжээ хийсэн гэх асуудал нь олонхоос дэмжлэг хүссэн асуудал гэж харж байна. Мөн БЗД-ийн 50 гаруй ахмад руугаа дайрч байна гэж харж байна. Биднээс уучлалт хүсэх ёстой. Энэ чинь бидний бүтэн жилийн төсөв шүү дээ. 

Хоёрдугаарт Ахмадын үйлчилгээний төвийн урсгал зардал жилд 225 сая төгрөг болдог. Хаанаас бид 850 сая төгрөг гаргаад зарцуулсан гэдгийг тэр хүн өөрөө тайлбарлах ёстой. Бид тэр золголтод оролцоогүй, намын золголтод бид оролцдоггүй. Манай дансаар тийм мөнгө ороогүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 
 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top