АНУ Ормузын хоолойд эргүүл хийх саналыг дэвшүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Вашингтоны засаг захиргаа хөлөг онгоцны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ормузын хоолойд эргүүл ажиллуулах асуудлыг долоон улстай хэлэлцэж байна гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп мэдэгджээ. Тэрбээр БНХАУ, Франц, БНСУ, Их Британи зэрэг орнуудыг Ормузын хоолойд цэргийн хөлгүүдээ илгээхийг уриалсан байна.

Доналд Трамп БНХАУ-аас тусламж ирнэ гэж хүлээж байна. Учир нь тус улсын булангийн орнуудаас импортолдог газрын тосны 90 хувь нь энэхүү хоолойгоор дамждаг гэж Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Харин Их Британийн ерөнхий сайд Кир Стармер цэргийн хөлгүүдээ тус хоолой руу илгээхээс татгалзаж буйг Telegraph сонин мэдээлжээ. Британи ийн тус бүс нутаг руу цэргийн хөлгөө илгээхээс татгалзсан нь Стармер, Трампын хоёрын харилцаа муудахад хүргэж болзошгүй гэж тус сонин бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top