Өнөөдөр 2026.03.16. Энэ оны 75 дахь өдөр бөгөөд он дуусахад 290 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 02 минутад мандаж, 19 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлшинэ. Өдөртөө 1 хэм, шөнөдөө 13 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Литвад Номын хулгайтай тэмцэх өдөр, Латвид Легионы өдөр, Иракт Хорт хийн халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр, АНУ-д мэдээллийн эрх чөлөөний өдөр, Энэтхэгт Вакцины өдөр болж байна.
Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марио Загалло, армян гаралтай Америкийн эмч, физикч, соронзон резонансын томографыг зохион бүтээгч Реймонд Ваган Дамадьян, Хятадын шатарчин, дэлхийн аварга Жу Чэнь, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Германы хөлбөмбөгч Патрик Херрманн, Америкийн сагсан бөмбөгч Блейк Гриффин, Английн хөлбөмбөгч Тео Уолкотт зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1964 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж, эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юанийн эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлжээ.
2000 оны энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
453 оны энө өдөр Лю Шао эцэг Вэнь Ди-г хөнөөж, өөрийгөө Өмнөд Сүн улсын эзэн хаанаар өргөмжлөв.
1831 оны энэ өдөр Парис хотод Виктор Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм” роман хэвлэгдэн гарчээ.
1917 онд Maybelline компани сормуусны будаг гаргасан нь орчин үеийн өдөр тутмын хэрэглээний нүдний косметик бүтээгдэхүүн байлаа.
1945 оны энэ өдөр Их Британийн нисэх хүчин 18 минутын дотор “зуун сүмийн хот” гэгддэг Вюрцбург хотын 90 хувийг газартай нь тэгшилжээ.
1963 онд Бали аралд галт уул дэлбэрч, 1700 гаруй хүн амиа алдав.
1979 оны энэ өдөр Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнамын хилийг орхиж, эх нутаг руугаа буцжээ. Ингэснээр Вьетнам-Хятадын дайн дуусжээ.
2014 оны энэ өдөр Крымийн хойг бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд оров.
2022 оны энэ өдөр Мариуполийн театр Оросын агаарын цохилтод өртөж, 300-600 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )