Менингококкийн халдвараар өвчилсөн нэг хүүхэд ЭНДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ховд аймагт Менингококкийн халдвараар хоёр хүүхэд өвчилж нэг хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа.

Өнөөдөр /2026.03.13/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Сэргийлэх боломжтой учраас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй.

Харин:

  • Тухайн халдвар гарсан Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 7 хоногийн хугацаатай цахимаар зохион байгуулах,
  • Хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээг түр хязгаарлаж төлөвлөсөн арга хэмжээг цуцлах,
  • Сургуулийн ялангуяа бага асны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах,
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top