Бен Аффлекаас салсан Жейло "жаргалтай байна" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Жүжигчин Бен Аффлек болон Женнифер Лопес нар 20 жилийн дараа эргэн учирч, гурван өдөр үргэлжилсэн нүсэр хурим хийж байсан цаг саяхан. Хосуудын гэрлэлт ердөө хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд жинхэнэ хайртайгаа учирсан хэмээж байсан Жейло одоо амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ явж байгаа тухайгаа дурджээ. 

Энэ тухайгаа тэрээр "Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ байна. Амьдралдаа анх удаа л би өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдэрч, ганцаараа байгаагаа мэдэрч байна. Энэ үнэхээр надад таалагдаж байгаа. 20 наснаасаа өмнө л ийм мэдрэмж мэдэрч байсан байх. Учир нь түүнээс хойш би үргэлж л найз залуутай байсан. Миний амьдралд үргэлж л хэн нэгэн байсан бөгөөд миний хянаж чадахгүй маш олон зүйлс байсан. 

Би өөртөө хэт хатуу хандаж, үргэлж өөрийгөө батлахыг хичээхийн оронд өөртөө итгэж, өөрийгүү илүү ихээр үнэлдэг болсон. Бенээс салсны дараа би өөрийгөө эдгээхийн тулд бүх ажлаа зогсоож, нэг жилийн завсарлага авсан. Бүх зүйлсийг байгаагаар нь л хүлээн авахыг хичээсэн. 

Одоогоор би хэнтэй ч болзоогүй байна. Одоо надад үнэхээр сайхан байгаа. Би маш их баяртай, аз жаргалтай байна. Залуу байхад энэ нь надад аймшигтай зүйл мэт санагддаг байсан. Одоо бол үгүй" гэжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top