Өнөөдөр 2026.03.10. Энэ оны 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 12 минутад мандаж, 18 цаг 52 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн исламын соёлын өдөр тохиож байна. Литвад Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр бол Замбид Залуусын, Тувалуд Нөхөрлөлийн, ОХУ-д Мансууруулах бодисын хяналтын байгууллагуудын ажилтны, Тажикистанд Хэвлэлийн өдөр.
Энэ өдөр Испанийн алдарт хөлбөмбөгч Пири буюу Хосе Мартинес Санчес, Францын жүжигчин Доминик Санда, Америкийн дуучин, Грэммигийн 10 удаагийн шагналт Бобби Макферрин, Германы рок дуучин Нина Хаген, Америкийн жүжигчин Жонни Ноксвилл, Зааны ясан эрэг улсын хөлбөмбөгч Дидье Дрогба, Японы дуучин, жүжигчин Марико Синода, Япон, Хятадын дуучин Лин Лин зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
105 оны энэ өдөр Цай Лунь хулснаас цаас гарган авчээ.
1824 онд АНУ-д индианчуудын хэрэг эрхлэх товчоо байгуулагдав.
1851 оны энэ өдөр Венецид Жузеппе Вердийн “Риголетто” дуурь анх тоглогджээ.
1912 оны энэ өдөр тажик хэл дээрх анхны сонин “Ариун Бухара” гарчээ.
1921 оны энэ өдөр Их Британийн хаан V Жоржийн эхнэр Мария Оксфордын их сургуулийн хүндэт доктор болсон анхны эмэгтэй болжээ.
1970 оны энэ өдөр Пабло Пикассо 800 бүтээлээ Барселоны музейд бэлэглэжээ.
1988 оны энэ өдөр Английн банк цаасан фунтийг металл фунтээр солив.
2011 оны энэ өдөр Японы зүүх хойд эрэг орчим 9 баллын хүчтэй газар хөдөлж, сүйрэлт цүнами үүсгэв.
2020 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ковид-19 вирусээр үүсгэгдсэн өвчин цар тахал болохыг зарлажээ.
Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )