.jpg)
Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй эмэгтэй хүүхдийг бүлэглэн зодож, хувцасыг нь тайлуулж буй бичлэг цацагдсан.
Энэхүү бичлэгийг нэгэн иргэн "Охидууд нэгнийгээ согтууруулах ундаа уулган тасрааж байгаад залуучуудаар хүчирхийлүүлсэн байна" гэх тайлбартайгаар цахим орчинд нийтэлсэн байх бөгөөд уг хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Уг хэрэг энэ сарын 6-ы өдөр гарчээ. Хэрэгт БЗД-ийн Ерөнхий боловсролын ...-р сургуулийн 11-р ангийн сурагчид болон хувийн сургуулийн сурагчид, ХУД-ийн ...-р сургуулийн сурагчдыг холбогдуулан шалгаж байна.
Эх сурвалжийн дурдаж буйгаар уг хэрэгт холбогдон шалгагдаж буй эмэгтэй сурагч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, нэр бүхий хувийн сургуульд суралцдаг нэгэн болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )