
Улаанбурхан өвчний дэгдэлт гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагт 9 тохиолдол батлагджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 5 нь нийслэл Улаанбаатар хотод, 4 нь орон нутагт илэрсэн байна. Харин нас баралт шинээр бүртгэгдээгүй байна. Одоогоор 24 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд нийт 14,326 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 11,650 нь Улаанбаатар хотод, 2,671 нь орон нутагт бүртгэгдэж 15 хүн нас барсан байна. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хүүхдүүд илүү өндөр байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Сэтгэгдэл ( 0 )