
BTS хамтлагийн эргэн нэгдэж, аялан тоглолтоо эхлүүлэх гэж байгаа билээ. Тэд гуравдугаар сарын 21-нд Кванхвамунд тоглолтоо хийх бөгөөд тасалбарын луйврын хэрэг ихээр гарах болжээ.
Нийт 200 мянга орчим тасалбар борлуулж буй тус тоглолтын тухайд Сөүл хотын цагдаагийн газраас одоогоор гурван төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа талаараа мэдээлжээ.
Тухайлбал, онлайнаар тасалбар худалдан авах гэж байгаа үзэгчдэд давуу байдал олгох программ ажиллуулсан, тасалбар их хэмжээгээр худалдан авч, өндөр үнээр борлуулахыг завдсан, тасалбар худалдана гэж хэлээд бусдыг залилсан зэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Одоогоор 110 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлэн шалгаж байна.
Тоглолт болох өдөр цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд тусгай ангиудын оролцуулсан нийт 4800 орчим алба хаагчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.


Сэтгэгдэл ( 0 )