
ASTRO хамтлагийн гишүүн Ча Ын Ү ганц хүний агентлагаар дамжуулан хувьдаа ашиг олж байсан болохыг MBC телевизийн эрэн сурвалжлах нэвтрүүлэг болох Straight олон нийтэд дэлгэжээ.
Тус нэвтрүүлэгт мэдээлснээр Ча Ын Ү өнгөрсөн жил 20 тэрбум вонын орлогоосоо татвар төлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд түүний 100 хувь эзэмшлийн агентлагаар дамжуулан ашиг олж байжээ. Ча Ын Ү-ийн энэхүү агентлаг түүний гэр бүлийн ажиллуулдаг могой загасны рестораны хаяг дээр бүртгэлтэй байдгийг нэвтрүүлгийнхэн олж мэджээ. Тус ресторан байсан барилгыг ойролцоогоор 6 сарын өмнө засвар хийнэ гэх нэрийдлээр нураасан байна. Уг барилга нь ойролцоогоор 1.5 сая ам.долларт хүрэх бол өнгөрсөн сард рестораныхаа урд талын талбайг 1.1 тэрбум воноор худалдаж авчээ. Гэсэн ч үйл ажиллагаа нь тодорхойгүй тул энэ нь татвараас зайлсхийх оролдлого хэмээн үзэж байгаа аж.
Ча Ын Үгийн жилийн орлого хэдэн зуун тэрбумд хүрнэ хэмээн тэд тооцоолжээ. Үүнээс татварт суутгуулах дүн нь мөн л тэрбумаар тоологдох бөгөөд нэг хүний агентлагаар дамжуулан орлого олох боломжтой ч цаасан дээр л бичээтэй байдаг компаниар дамжуулан орлого олох нь хууль бус гэж үзжээ.
Түүний харьяа агентлаг болох Fantagio-ийн зүгээс "Ча Ын Үгийн ээж түүний ажлыг дэмжих зорилгоор менежментийг нь хариуцаж байсан. Бид нотлох баримтууд дээр үндэслэн зохих ёсны шийдвэр гаргахын тулд ажиллаж байна" гэх тайлбар өгчээ.
Алдартнуудын дунд татвараас зайлсхийх оролдлого олноор гардаг. Тиймээс алдартнуудын орлогыг ил тод болгох талаар тусгасан “Cha Eunwoo Prevention Act” гэх хуулийн төсөл энэ сарын эхээр Үндэсний Ассамблейд өргөн барьжээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 0 )