
Дуучин Жастин Бибер болон түүний эхнэр Хэйли Бибер нар өнгөрсөн баасан гарагт Холливудад алдартай сүшиний газарт оройн хоол иджээ. Ресторанаас гарч ирэх үед тэднийг хүлээж байсан папарациуд зураг авч эхэлсэн бөгөөд энэ нь Жастиний эгдүүцлийг хүргэн, тэрээр бухимдлаа илэрхийлэн гартаа барьж явсан усны саваа тэдэн рүү шидсэн байна.
Жастиний хувьд папарациуд руу бухимдлаа илэрхийлсэн тохиолдол анхных биш. Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард Калифорни мужийн Малибу хотын Сохо Хаусаас гарч явахдаа гэрэл зурагчидтай маргалдан тэднийг өөрийг нь тайван байлгахыг хүсжээ.
Албан бус мэдээлэл ч түүний эхнэр Хэйли Бибер папарциудад мөнгө төлж байгаа газраа дууддаг гэх цуурхал бий. Гэсэн ч энэхүү цуурхлыг хэн ч баталж чадаагүй бөгөөд хосууд папарациуд үргэлж эргэн тойронд нь эргэлдэх нь хувийн орон зайд нь хэт халдаж буй мэт санагддаг тухай дурдсан байдаг.
Одоогоор Жастин Бибер болон Хэйли Бибер нар энэхүү асуудлын талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

.png)

Сэтгэгдэл ( 0 )