ЦАГ АГААР | Багавтар үүлтэй, цас орохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ:

03-р сарын 07-ноос 12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

 

2026 оны 03-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

 

05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top