Иран Ормузын хоолойд хөлөг онгоцнуудыг шатаана гэж сүрдүүлэв

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус /ИХХК/ Ормузын хоолойгоор нэвтрэхийг завдсан аливаа хөлөг онгоцыг шатаана гэж ИХХК-ын командлагчийн зөвлөх Ибрахим Жабари мэдэгджээ.

Тэрбээр “Ормузын хоолойгоор гарахыг завдсан аливаа хөлөг онгоцыг бид шатаана. Энэ бүс нутгаас нэг дусал ч газрын тос гаргахгүй” гэжээ. Түүний хэлснээр, Иран шаардлагатай гэж үзвэл Ойрх Дорнод дахь бүх газрын тос дамжуулах хоолойд цохилт өгч, бүс нутгийн газрын тосны экспортыг хаахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

Өчигдөр ИХХК АНУ, Их Британийн газрын тос тээвэрлэгч гурван хөлгийг харвасан тухай мэдээлсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top