Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Төслийн хүрээнд нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах юм. Тодруулбал, нийт 39.649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах боломжийг олгоно. Төслийн хүрээнд Баянзүрх дүүрэгт 7,909 метр, Сүхбаатар дүүрэгт 9,892 метр, Чингэлтэй дүүрэгт 3,561 метр, Баянгол дүүрэгт 8,810 метр, Сонгинохайрхан дүүрэгт 6,607 метр, Хан-Уул дүүрэгт 2,690 метр шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөлийг хийнэ. Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээ (ESF) болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлэх юм.
Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл дараах ач холбогдолтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )