Маргааш орой зургаан гараг нэгэн зэрэг харагдах ховор үзэгдэл болно

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

2026 оны 2-р сарын 28-ны оройн тэнгэрт харагдах зургаан гаргийн (Буд, Сугар, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван) жагсаал нь одон орон сонирхогчид болон олон нийтэд огторгуйн динамик хөдөлгөөнийг бодитоор ажиглах боломж олгох ач холбогдолтой. Гаргийн жагсаал хэмээн нэрлэж буй энэхүү үзэгдэл нь гаргууд нэг шулуунд давхцан орсон хэрэг бус, харин дэлхийгээс ажиглагдах өнцгийн байрлалын үр дүн болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Ямар гаргууд нүдээр харагдах вэ?

Цаг агаарын байдлаас шалтгаалан Буд, Сугар, Бархасбадь, Санчир– нүдээр ажиглагдах боломж өндөр, Тэнгэрийн ван, Далай ван дурангийн тусламжтайгаар харагдана.

Ажиглахдаа саадгүй, нээлттэй орчин сонгож, нар жаргаснаас дараахан харах нь тохиромжтой.

Ховор үзэгдэл үү?

Гаргууд 3–5-аараа нэгэн зэрэг тэнгэрт харагдах тохиолдол харьцангуй түгээмэл. Харин 6 болон түүнээс дээш гараг нэгэн зэрэг ажиглагдах боломж нь статистикийн хувьд ховорддог ч хэдэн жил тутамд давтагддаг.

2026 онд ийм төрлийн бөөгнөрөл 2 болон 8-р сард, 2027 онд мөн хоёр удаа, 2028 онд бүр 7 гараг нэгэн зэрэг харагдах боломж тохионо гэж одон орон судлалын тооцоолол харуулж байна. Иймд энэхүү үзэгдлийг “онцгой сонирхолтой ажиглалтын боломж” хэмээн үзэх нь зохистой боловч огторгуйн хосгүй, цорын ганц тохиолдол гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Эх сурвалж: Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.207) 2 цагийн өмнө

Ховор

0  |  0
Зочин(202.126.90.207) 2 цагийн өмнө

Ховор

0  |  0
Top