БАГА ХУРАЛ |  Г.Амартүвшин: Ажил хийлгэхгүй юм байна, тиймээс ажлаа өглөө

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

МАН-ын Бага хуралд оролцож буй Г.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. “Эрчист Монгол”-ын гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Ажил хийлгэхгүй гэдэг нь тодорхой болсон учраас ажлаа өгч байна” гэж хариулсан юм.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг ажлаа өгч байгаа тухай мэдээлэл цацагдсан юм. Г.Амартүвшин байр сууриа илэрхийлэхдээ “ТӨК-иудын удирдлагууд, ялангуяа ТУЗ-ийн гишүүдийг хараат бус байлгах хэрэгтэй. ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхийг гаднаас мэргэжлийн хүмүүсийг томилох ёстой. Утсан хүүхэлдэйнүүдийг томилоод байвал энэ ТӨК-иудын засаглал сайжрахгүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг 2025 оны дөрөвдүгээр сард “Эрчист Монгол” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон түүхтэй. Засгийн газраас төрийн өмчит 44 компанийн засаглалыг сайжруулах үүднээс “Эрчист Монгол” ТӨХХК-ийг байгуулсан юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.125) 2 цагийн өмнө

Сайн л биз

0  |  0
Top