
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 21-нд болсон хуралдаанаар Цагаан сараар амрах өдрүүдийн талаар зохицуулалт хийсэн шийдвэр гарсан.
Уг шийдвэрт Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн Мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ.
Иймд ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )