Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

21 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.96) 19 цагийн өмнө

Явган хүний гарц бол явган хүн бүрэн эрхтэй зорчих замын хэсэг, явган хүнд зориулсан зам. Уг зам дээр явган, дугуйтай, тэрэгт зорчигчийг автомашинаар дайрна, бэртээнэ, сигналдаж сандраана гэдэг тухайн машины жолооч явган хүнд халдсан санаатай гэмт хэрэг. Үүнийг үндэслэн тухайн тохиолдолд жолоочийн шийтгэл ”санаатай, зориудын үйлдэл” агуулгаар зүйлчлэгдэн ногдох ёстой. 1. Үүнийг авто замын хөдөлгөөний хуулинд шинээр нэмэлт болгон оруулахыг хотын төдийгүй аймгийн оршин суугч бүр УИХ - ын тойргийн гишүүнээсээ шаардах бүрэн эрхтэй. 2- Авто жолооны сургалт, шалгалт, дадлага муу байгаагийн илрэ

1  |  0
Top