.jpg)
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар болжээ. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тухайлбал нэгж хувьцаанд 65.55 төгрөг ногдож байгаа юм. Тухайн иргэн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашиг тараана. Дээрх ногдол ашиг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтан олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 73.51 хувийг төр, 26.34 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )