Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн “Батзүү” ХХК-ийн тавь гаруй уран бүтээлч, оёдолчин хамтран гурван сарын хугацаанд дэлхийн хамгийн том дээлийг урлажээ.

Монголын өв соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 14 метр өргөнтэй бөгөөд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээл юм.

Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан бөгөөд Чингис Хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-ийг хүртэл дэлгэгдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top