.jpg)
Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Энэ сарын 20-ны өдөр эрүүл саруул хүүгээ өлгийдөн авсан Жу Бу А-гийн агентлаг болох Billions-ийн зүгээс энэхүү мэдээллийг батлан "Жүжигчин Жу Бу А болон түүний хүүхдийн биеийн байдал хоёулаа сайн байгаа бөгөөд тэд гэр бүлийнхнийхээ халуун дулаан тэврэлт дор амарч байгаа. Үргэлж халуун, дулаан үгс илгээж, анхаарал хандуулж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, амьдралынхаа хамгийн үнэтэй бэлгийг угтан авсан Жу Бу А-г үргэлжүүлэн дэмжээсэй гэж хүсэж байна" гэжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрөгч 2024 оны 10-р сард алдартан бус эртэй хуримаа хийсэн. Үүнээс хойш жилийн дараа буюу 2025 оны 11-р сард тэрээр хөл хүнд болсноо олон нийтэд мэдэгдсэн бөгөөд удахгүй кино урлагтаа хичээнгүйлэн эргэн ирэхээ мэдэгдсэн билээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 1 )
ene awgai khuukhed turuulne uu baina uu, mongolchuudad yamar atsnykh ni khamaa bainaa ,