ШҮҮХ | Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг хүчингүйд тооцжээ

2 цагийн өмнө

УДБЭТ-ын захирал асан Д.Алтанхуяг 2025 оны 12 сард ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул салбарын сайд Ч.Ундрамыг Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Энэ талаар тэрбээр “Миний бие 2025 оны 12 сард ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул салбарын сайд Ч. Ундрамыг шүүхэд Захиргааны хэргийн шүүхэд өгсөн билээ.

Миний бие 2025 оны 12 сард ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул салбарын сайд Ч.Ундрамыг шүүхэд Захиргааны хэргийн шүүхэд өгсөн билээ.

Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа.

Намайг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын гаргасан шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүйд тооцлоо.

Үнэн эрт, орой нь хамаагүй хэзээд ЗӨВ байдаг.

Театрын үе үеийн уран бүтээлчид, эрхэм ахмадууд, эрч хүчтэй залуу үе, ирээдүй хойч болсон дүү нартаа, мөн хамт байсан үнэнч үзэгчид, өмгөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, дэмжлэг, эв нэгдэл хамгийн том хүч байлаа.

Та бүхэнд хандаж хэлэхэд — зөв зүйлийн төлөө тууштай зүтгэж, итгэл төгс, сэтгэл амар байж, зорьсон зорилгоо орхилгүй тэмцэж чадвал бид хамтдаа ирээдүйн САЙХАН МОНГОЛ УЛС-аа цогцлоон бүтээж чадна... Олон зүйл бичих гээд байгаа тул ингээд орхилоо.

Монгол Улсын сонгодог урлаг мандан бадрах болтугай" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top