.jpg)
Бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан охины ээж Г.Отгонтуяа мэдэгдэл гаргажээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Могой жил миний хувьд Монгол түмний нэгдэл асар их хүчтэйг би харлаа. Зарим эх хүн, эмэгтэйн хүний мөсгүй чанарыг ч харлаа. Бодоод ч ойлгох ухаан алга даа…
1. Монголын хуульчдийн эрх зүйн байдлын тухай хууль, өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульч, өмгөөлөгчид урьдчилан амлалт өгөхийг хориглосон байдаг юм байна.
Нийгмийн цахим сүлжээгээр болон шүүх хурлын танхимд охин үрээ алдаж өнчирч хоцорсон намайг өчүүхэн төдий өрөвдөхгүй, илт хүндлэлгүй хандаж, басамжлан, доромжилсон үйлдэлд холбогдуулан өмгөөлөгч Б.Мэргэнд Монголын өмгөөлөгчийн холбооны ёс зүйн хороонд гомдол гаргасан.
Харин өчигдөр буюу 2026.02.12-ны өдөр гомдлыг хүлээн авсан тухай мэдэгдлээ.
2. Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд сэтгүүлч А.Шинэбаяр нь өөрийн цахим хуудас, “Shinebayr Altai”, “Дэнс.мн” сайтаар олон нийтийн сүлжээнд (амь хохирсон охин үрийг минь болон манай гэр бүл)-ийн талаар буруу ташаа мэдээлэл тарааж , “хохирсон” дээр минь дахин тохуурхан, доромжилж, сэтгэл санааны шаналал үүсгэсэн шууд санаатай үйлдэлд нь холбогдуулан мөн гомдол гаргалаа.
Хэрхэн яаж шийдвэрлэхийг олноороо хүлээх л үлдлээ дээ…
Миний охины бүлэг онц хэрцгий хүн амьны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхийн төлөө би явж байгаа болохоос гэмгүй хүн хохироох тухай биш' хэмээжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Мэргэн гэж хөлсний новшийн амьсгаа бас тэр сэтгүүлч нэртэй балиар авгай нар удахгүй үйлээ үзэж хүүр болохыг хүсье