
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Сын Ги болон түүний эхнэр И Да Ин нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлажээ.
Энэ тухай харьяа агентлаг болох Big Planet Made Entertainment-аас энэ сарын 12-ны өдөр албан ёсны мэдэгдэл гаргаж И Да Ин таван сартай жирэмсэн гэдгийг баталсан байна.
Хосууд 2023 оны дөрөвдүгээр сард хуримаа хийж, аравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. И Сын Гигийн шүтэн бишрэгчдийн шүүмжлэл, эсэргүүцэл дунд болж өнгөрсөн тэдний хуримнаас үүдэн И Сын Ги шүтэн бишрэгчдээ алдсан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч бүх эрсдлийг өөрийн биеэр үүрнэ хэмээсэн И Сын Ги ийнхүү хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болжээ.

.png)

Сэтгэгдэл ( 1 )
ene odoo khend khamaatai yum bol , khen ch medekhgui iim amitdyn tukhai yakh gej bichdeg yum bol , tend solongos khun khuukhed gargaa l biz , end mongold khend khamaatai yum be