
Хамгийн халуухан өрсөлдөөнийг харуулсан “Single’s Inferno 5” шоуны дуулиант оролцогчдын нэг болох И Сон Хүн шүүхэд хандахаар болсноо мэдэгджээ.
Түүний нэгэн бүсгүйтэй болзож буй зураг цахим орчинд тараад байгаа бөгөөд нэвтрүүлгийн үеэр хос болсон Чой Мина Сүг хуурч байна гэх сэтгэгдэл цахим орчинд хөвөрч эхэлсэн байна. Харин тэрээр энэхүү мэдээлэлд хариу өгчээ.
Хятадын Диснэйлэндэд урт үстэй нэгэн бүсгүйтэй болзож явсан тэрээр зураг авалт хэдэн сарын өмнө дууссан болохыг онцлоод цахим орчинд тархаад байгаа таамаглалууд худал хэмээгээд, түүнийг гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.
Netflix-ийн зүгээс мөн И Сон Хүнтэй холбоотой хуурамч мэдээлэл тараахгүй байхыг олон нийтээс хүссэн байна.


Сэтгэгдэл ( 0 )