“Харри Поттер”-ын баатар Морь жилийн бэлэг тэмдэг болжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Харри Поттер” киноны баатруудын нэг Драко Малфой Хятадад улсад Морь жилийн бэлэг тэмдэг болсон тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Дорнын цаг тооллоор, 2026 оны хоёрдугаар сарын 17-нд Гал морь жил гарч байна. Малфой нэр нь хятад хэлээр “Ма-эр-фу” гэж дуудагддаг ба “ма” нь хятадаар адуу, морь харин “фу” гэдэг нь аз хийморь гэсэн утгатай аж. Хамтдаа аз хийморь авчрагч морь гэж сонсогдох гэнэ.

Тиймээс Хятадад Малфойн дүрд тоглосон Том Фелтоны зураг бүхий тоглоом, чимэглэлүүд худалдаанд гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top