“Hogwarts Legacy” цахим тоглоом нэг тэрбум ам.долларын ашиг олоод байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 25

“Hogwarts Legacy” компьютер тоглоом худалдаанд гарснаас хойш эхний хоёр долоо хоногт 12 сая хувь борлогдож, нэг тэрбум ам.долларын ашиг олоод байна гэж “Variety” портал мэдээлжээ.

“Warner Bros. Games” компанийн брэнд тоглоомыг “Харри Поттер” цувралаас сэдэвлэн бүтээжээ. “Хогвартсын өв” тоглоом худалдаанд гарах үед нэгэн зэрэг 1.28 сая үзэгч “Twitch” –ээр үзсэнээр дээд амжилт тогтоосноос гадна хоёр долоо хоногт 280 сая цаг тоглогдож мөн дээд амжилт тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top