
Цахим орчинд “...бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж” байгаа бичлэг нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд "16 настай залуу Ч нь үерхэж байсан өмнөх найз охин болох 21 настай О-ийн биед хувийн таарамжгүй харилцааны улмаас халдаж, уг асуудлынхаа талаар бичлэг хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хутга биедээ авч явсан болох нь тогтоогдсон. Дээрх үйлдлүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байна.
16 настай Ч нь өмнө нь тодорхой төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байсан этгээд байгаа. Тус гэмт хэрэгт гурван хүнийг холбогдуулан шалгаж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )