
2026 оны Super Bowl тэмцээн Levi’s Stadium-д боллоо. Жил бүрийн Super Bowl-ийг АНУ даяар хамгийн их хүн үздэг бөгөөд тоглолтын дундуур болдог хагас цагийн шоу үзүүлбэр олны анхаарлыг ихээх татдаг. Энэ удаад тайзнаа Бэд Банни гол уран бүтээлчээр оролцож, Лэди Гага болон Рики Мартин нар тайзыг чимлээ.
Бэд Банни тайзан дээр Puerto Rico-ийн тугийг харуулж, өөрийн соёл, үндэсний бахархлыг илэрхийлжээ. Америк хөлбөмбөгийн өмсгөлийг санагдуулам цагаан өнгийн хослолоор гоёсон байх тэрээр баялаг соёлынхоо бүхий л талыг харуулахыг зорьсон байх бөгөөд тайзнаа гарч ирсэн Лэди Гага хүртэл тус улсын төрийн далбааг санагдуулам цэнхэр өнгийн даашинз, улаан өнгийн цэцгээр гоёсон байх аж.
Мөн дуучин Рики Мартин тайзнаа гарч ирэн “Lo Que Pasó a Hawaii" дууг дуулж үзэгчдийн сэтгэлийг хөглөв.
Тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр Бэд Банни "Би зүгээр л хөгжилдөхийг хүсч байна. Маш том үдэшлэг болох болно. Би спойлордохыг хүсэхгүй байна л даа. Хүмүүсийг зүгээр л хэрхэн бүжиглэх талаараа л санаа зовоосой гэж хүсч байна. Тэдэнд испани хэл сурах шаардлага байхгүй. Тэд зүгээр л зүрх сэтгэлээсээ бүжиглэхэд л хангалттай" гэжээ.
Бэд Баннигийн энэхүү үзүүлбэр зөвхөн хөгжмийн шоу биш, харин Puerto Rico-ийн улс төрийн статус, АНУ-ын цагаачлалын бодлого, Латин соёлын төлөөллийг дэлхийн хамгийн том спортын тайзан дээр гаргаж ирсэн үйл явдал болсон хэмээн шинжээчид үзэж байна. Түүний хувьд АНУ-ын цагаачлалын бодлогыг Грэммийн тайзнаа шүүмжилсэн бөгөөд цагаачлалын талаарх асуудлыг дэлхийн хамгийн том спортын тайзнаа ийнхүү хурцаар хөнджээ.



.png)



Сэтгэгдэл ( 2 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Мөнгөтөй улс яахав. Мань мэт эмээ ч авч чадахгүй бна.тэр ноогдол ашиг өгвөл хэдэн өдөр ядаж талхаа авч идэх юмсан.