Дуурийн дуучин Э.Амартүвшинд маргааш Ж.Вердийн "Травиата" дуурьд тоглоно

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд гардууллаа. 

Э.Амартүвшин: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг гардан авсандаа баяртай байна. Маргааш /2026.02.07/ Дуурь бүжгийн эрдмийн театрынхаа тайзан дээр ганцхан удаа тоглоно. Хоёр жилийн дараа театрынхаа тайзан дээр Ж.Вердигийн “Травиата” дуурьд дуулах гэж байгаадаа баяртай байна.

Дэлхийн томоохон театруудын тайз дээр дуулж байсан. Урлагийн хүнд уран бүтээлийн шунал гэж байлгүй л яах вэ. Би Аргентины Буэнос Ариэсийн Театр Колон-д дуулах хүслийг тээж явдаг. Мөн Италийн маш олон театрт дуулсан хэдий ч Венец хотын театрын тайзан дээр хараахан гарч үзээгүй байгаа. Энэ хоёр театрт дуулах мөрөөдөлтэй байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 2 цагийн өмнө

Ганцхан удаа дуулна гэнэ үү, авах болохоороо авч болох бүхнийг авах гэж зүтгэх, өгөх болохоороо ганцхан гээд байх, жаахан сэтгэлгүй нөхөр бус уу, шунал нь шулам болсон туучий шиг байна даа

0  |  0
Top