Dj Koo: Би зөвхөн Барбигийн л гэх галактикийг бүтээхийг хүссэн

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Талийгаач жүжигчин Барби Сюгийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөний нээлтийн ёслол энэ сарын 2-ны өдөр болж өнгөрсөн. Тайванийн Тайпэй хотын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд талийгаачийн таалал төгссөний нэг жилийн ойг тохиолдуулан нээсэн хөшөөний нээлтийн ёслолд талийгаачийн гэр бүлийнхэн болон ойр дотнынхон нь оролцжээ. 

Энэхүү хөшөөг Dj Koo өөрөө урласан бөгөөд "Би энэхүү баримлаа Барби үргэлж миний хажууд байх болно гэх итгэлээр хийсэн. Тэр надад "Би харь гарагаас ирсэн" гэж байнга хэлдэг байсан. Тиймээс би зөвхөн Барбигийн л гэх галактикийг бүтээхийг хүссэн. 

Барбигийн харж буй чиглэл нь өмнө зүгт, ойролцоогоор 208 градус байгаа. Энэ нь түүний гэр бүл болон миний амьдарч байгаа Тайпей хотноо байрладаг тул биднийг үргэлж тэр харж чадна. Мөн 208 нь бидний хуримын ой болох хоёрдугаар сарын 8-ны өдрийг илэрхийлж байгаа юм" гэжээ. 

Тэрээр хөшөөний нээлтийн ёслолын дараа өөрийн сошл хаяг дээрээ нэгэн гар бичвэр нийтэлжээ. Уг бичвэрт "Барби, наана чинь ямар байна даа? Даараагүй биз? Халууцаагүй биз дээ? Чамд үргэлж л санаа зовох юм. 

Өглөө өрөөний мухар дахь хоосон орны буланд ухаангүй сууж байхдаа энэ бүхэн бодит байдал уу, эсвэл зүүд зэрэглээ юу гэж гайхдаг хэвээрээ л байна. Зүүд байгаасай гэж хүсэж байна, гэвч зүрх минь хөндүүрлэж, өвдсөн хэвээр байна. Бидний Барби... Барби минь, дараа дахин уулзахдаа үүрд хамт байцгаая... үүрд. Чамайгаа санаж байна. Үхэн үхтлээ санах болно. Чинийхээ мөнхийн халзан ах, Жүн Жүн" гэжээ. 

Гантиг суурьтай энэхүү хөшөөнд хүрэх зам 9 шаттай. Энэхүү шат нь S үсгийг дүрсэлсэн байх ба S үсэг нь талийгаач жүжигчин Барби Сюгийн нэрийг билэгдэж байгаа бол 9 тоо нь Солонгосоор Ку Жун Ёпын овогтой ижил сонсогддог ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.244) 40 минутын өмнө

Нөхөр нь хөгшин өайх .

0  |  0
зочин(202.55.188.92) 2 цагийн өмнө

Ёстой мөнхийн агуу их хайр юмдаа

0  |  0
Top