Никола Пэлтцийн аав анх удаа АМ НЭЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Алдарт Дэвид Бэкхэм, Викториа Бэкхэм болон тэдний хүү Бруклийн Бэкхэм, эхнэр Никола Пэлтц нарын хооронд үүссэн асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэхүү маргаанд удаан хугацаанд нам гүм байсан тэрбумтан Нельсон Пэлтц анх удаа ам нээжээ. 

83 настай тэрээр саяхан WSJ Invest Live арга хэмжээнд оролцсон бөгөөд энэ үеэр Николагийн талаар асуусан асуултад "Манай гэр бүл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэглсээр гараад байгаа юм уу? Би огт анзаараагүй юм байна" хэмээн хошигноод "Миний түүнд өгөх зөвлөгөө бол хэвлэл мэдээллийн хэрэгслээс хол байх. Миний охин болон Бэкхэмийн гэр бүлийнхний хоорондын асуудлыг энд ярихад тохиромжгүй л дээ. Гэхдээ би охиноо ямар гайхалтай нэгэн болохыг, хүргэн хүү Бруклин маань ямар гайхалтай болохыг, би тэднийг хамтдаа аз жаргалтай, урт удаан амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хэлмээр байна" гэжээ.

Бруклиний хувьд ээж Викториа Бэкхэм хуримыг нь сүйтгэхийн тулд хэрхэн зүй зохисгүй авир гаргасан болохыг өөрийн инстаграм хуудаснаа бичин, гэрийнхнээ бүгдийг нь цахим хуудаснаасаа блокложээ. Энэ нь олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан тарьж, тэдний энэхүү асуудал хэрхэн шийдэгдэхийг ажигласаар байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top