Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю одоогоос нэг жилийн өмнө уушгины хатгалгаа өвчний улмаас таалал төгссөн. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн бүтээсэн хөшөөг өнөөдөр түүний ойр дотнынхон нээжээ. 

Хөшөөний нээлтийн ёслолд талийгаачийн гэр бүлийнхэн болон нөхөр Dj Koo буюу Ку Жун Ёп, "Солирын од" киноны уран бүтээлчид, бусад алдартнууд хүрэлцэн иржээ. 

Уг хөшөөг Ку Жун Ёп санаачлан бүтээсэн бөгөөд гантиг суурьтай энэхүү хөшөөнд хүрэх зам 9 шаттай. Энэхүү шат нь S үсгийг дүрсэлсэн байх ба S үсэг нь талийгаач жүжигчин Барби Сюгийн нэрийг билэгдэж байгаа бол 9 тоо нь Солонгосоор Ку Жун Ёпын овогтой ижил сонсогддог байна. 

Эхнэрээ нас барснаас хойш өдөр бүр түүнийг оршуулсан газар ирдэг байсан Dj Koo ийнхүү өөрийн үнэнч хайр сэтгэлийг мөнхөллөө. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top