Чаппел Роан: Даашинз маань тийм ч "хачин" байсан гэж бодохгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөгжмийн салбарын томоохон наадмуудын нэг болох Грэммийн шагнал гардуулах ёслолын хамгийн дуулиант зочдын нэг болох дуучин Чаппел Роан өмссөн даашинзныхаа тухай олон нийтийн сэтгэгдэлд хариу өгчээ. 

Нэвт гэрэлтэх торон даашинзныхаа тухай тэрээр "Энэ тийм ч хачин сонголт байсан гэж би бодохгүй байгаа болохоор инээд хүрээд байна. Хувцаслалт маань үнэхээр гайхалтай бас содон байсан. Өөрийнхөө чөлөөт сэтгэлгээг бодит болгоод үзээрэй, үнэхээр хөгжилтэй бас хошин байх болно" гэжээ.

Энэ жил 27 нас хүрч буй дуучин бүсгүй Грэммийн наадамд "The Subway" дуугаараа хоёр төрөлд нэр дэвшсэн. Гэртээ гар хоосон харьсан ч дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан түүний уг даашинз нь Францын алдарт дизайнер Thierry Mugler-ийн бүтээл бөгөөд түүний 1998 оны хавар, зуны “Jeu de Paume” кутюр цуглуулгаас сэдэвлэн орчин үеийн хувилбарт оруулан Miguel Castro Freitas урлажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top