Далай лам “Гремми” хүртлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Бурхны шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц “”Дээрхийн гэгээн Далай ламын бясалгал” нэрт аудио номоороо Греммигийн хөгжмийн наадмын “Шилдэг аудио ном, хүүрнэл өгүүллийн бичлэг”-ийн төрөлд шагна хүртлээ. Энэ нь бурхны шашны удирдагын хувиар авч буй анхны тохиолдол болж байгаа нь энэ юм.

Далай лам өөрийн цахим хуудсаар дамжуулан “Энх тайван, энэрэнгүй сэтгэл, байгаль орчныг хамгаалах, хүн төрөлхтний нэгдмэл байдал нь биднийг сайн сайханд хөтөлнө” гэдгийг онцолсон байна.

Далай ламын энэхүү аудио ном өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нд худалдаанд гарч, англи хэлдээр Метти Рожерс, Руфус Уэйнрайт нар хөрвүүлжээ. Өмнө нь түүний нэр дэвшсэн төрөлд Барак болон Мишель Обама, Стив Жобс нар ялалт байгуулж, шагнал хүртэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top