Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа нас барсан Жеффри Эпштейнтэй хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд түүнийг гэмт хэрэгтэнтэй холбох оролдлого гарч байгааг дурджээ.
Сүүлийн үеийн зарим хэвлэл мэдээллээр болон нийгмийн сүлжээнд гарсан ‘Эпштейний файлууд’-тай холбоотой мэдээлэлд Дээрхийн Гэгээн Далай ламыг Жеффри Эпштейнтэй холбохыг оролдож байна. Дээрхийн Гэгээнтэн Жеффри Эпштэйнтэй хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд өөрийн нэрийн өмнөөс хэн нэгнийг уулзах, харилцахыг зөвшөөрч байгаагүй гэдгийг баталж байна гэж Далай ламын хэрэг эрхлэх газраас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
Энэхүү мэдэгдэл нь Трампын засаг захиргаанаас Эпштейнтэй холбоотой засгийн газрын мөрдөн шалгалтын баримтуудыг саяхан нийтэлсний дараа гарчээ. Зарим баримт бичигт Далай ламын үйл ажиллагаа дурдагдсан боловч Эпштейнтэй холбогдуулан албан ёсоор буруутгаж байгаагүй.
АНУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сарын 30-нд Эпштейнтэй холбоотой гурван сая хуудас баримтыг нийтэлсэн бөгөөд Конгрессын гишүүд хоёрдугаар сарын 9-өөс эхлэн эдгээрийн засварлагдаагүй хувилбарыг үзэх боломжтой болох юм гэж USA TODAY хэвлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )