.png)
Алдарт жүжигчин Кэтрин О'Хара орон нутгийн цагаар энэ сарын 30-ны өдөр 71 насандаа таалал төгссөн билээ. Түүний нас баралтын шалтгааныг одоогоор нарийн мэдээлээгүй байгаа ч эрүүл мэндийн шалтгаантай байсан хэмээн эх сурвалж мэдээлжээ.
911-д өглөөний 04:48 цагийн үед О'Харагийн гэрээс дуудлага ирсэн бөгөөд түүнд амьсгалахад хүндрэлтэй байгаа тухай дурдсан байх аж. Удалгүй түүнийг эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь сайжралгүй байсаар нас баржээ.
Тэрээр "The Studio" киноны зураг авалтад оролцохоор төлөвлөж байсан ч нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө зураг авалтаа хувийн шалтгааны улмаас цуцалсан аж. Түүний ойр дотнынхон түүнийг нас барсан гэх мэдээг сонсоод цочролд орсон тухайгаа мэдэгджээ. Учир нь тэд түүний эрүүл мэнд сайнгүй байсан тухай ямар ч мэдээлэлгүй байсан хэмээсэн бөгөөд үүнд түүний нөхрийг буруутгах хандлагатай байгаа аж.

.png)

Сэтгэгдэл ( 2 )
Эйпштэний хэргийг анхаарал сарниулах гэж хороосон байх өө
cagaanuud ulbiihceed buyangui hugshirdug lalruud shuu.