.png)
Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах Грэмиийн ёслолын 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо болж байна. Энэ удаад тайзнаа гарч үзүүлбэр үзүүлсэн оддоос хамгийн их "шуугиан" тарьсан нь дуучин Жастин Бибер байлаа.
Эхнэр Хэйли Биберийн хамтаар уг ёслолд ирсэн тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн том тайзнаа ийнхүү гарч ирсэн бөгөөд цээж нүцгэн, боксийн гэмээр богино өмд, оймстой байв. Энэ нь тухайн үдшийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг болж, интернэт хайлтыг тэргүүлж эхэлжээ.
Тайзнаа "Boyfriend" дуугаа дуулсан Жастин Бибер Грэммийн түүхэнд хамгийн "өвөрмөц" хувцаслалттай үзүүлбэр үзүүлсэн алдартан болон тэмдэгдлэгдэн үлдэж буйг эх сурвалжууд онцолжээ.





Сэтгэгдэл ( 0 )