
Netflix-ийн “KPop Demon Hunters” анимэйшний дуу “Golden” нь 68 дахь удаагийн Грэммийн шагналы гардуулах ёслолоос “Best Song Written for Visual Media” төрөлд ялалт байгуулж, K-pop урсгалын түүхэнд анхны Грэмми авсан тохиолдол болж түүх бүтээлээ.
Энэ нь к-поп урсгал дэлхийн хөгжийн салбарт байр сууриа улам бүр баталгаажуулж буй явдал хэмээн олон нийт үзэж байна. Өмнө нь к-поп уран бүтээлчид Грэммид нэр дэвшиж байсан ч шагнал хүртэж байсан удаагүй аж.
Лос Анжелес хотын Crypto.com Arena-д болсон нээлтийн ёслолын үеэр шагналыг гардуулсан ба дуу зохиогч И Жэ болон Тэдди, 24, болон Идо нар энэхүү шагналын эзэн болж байна. Энэхүү дууг бүтээхэд гол нөлөө үзүүлсэн Тэдди нь алдарт Big Bang болон Blackpink хамталагуудын хит дуунуудыг зохиож байсан нэгэн. Тиймээс түүнийг к-попын "анхдагч" хэмээн нэрлэж, тайзан дээрээс хүндэтгэл үзүүлжээ.



Сэтгэгдэл ( 0 )