"Babybio" брэндийн сүүн тэжээлээс нянгийн хор илэрсэн байж БОЛЗОШГҮЙ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

“Babybio” Optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.

Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.

Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:

1. “BABYBIO” Optima 1 – 800 гр

Цувралын дугаар: 894408

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09

2. BABYBIO” Optima 1 – 800 гр

Цувралын дугаар: 900035

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12

3. “BABYBIO” Optima 1 – 400 гр

Цувралын дугаар: 900932

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18

</div><div class=

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top