
2026 оны 1-р сарын байдлаар Нипа вирус Энэтхэгийн Баруун Бенгал мужид дахин дэгдэж, 5 эмч, сувилагч халдвар авсан бөгөөд 100 гаруй хүн тусгаарлагдаад байна. Одоогоор олон улсад тархсан тохиолдол бүртгэгдээгүй ч ДЭМБ болон бүс нутгийн улс орнууд онцгой анхаарал хандуулж байна.
Нипа вирус гэж юу вэ?
• Гарал үүсэл: 1999 онд Малайзад гахай фермийн ажилчдын дунд анх илэрсэн.
• Дамжих зам: Жимсний сарьсан багваахайнаас хүн рүү, мөн хүнээс хүнд халдварлаж болно.
• Шинж тэмдэг: Хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчин, тархины үрэвсэл (энцефалит).
• Нас баралтын түвшин: ДЭМБ-ын мэдээллээр 40–75% хүртэл өндөр.
Олон улсын нөхцөл байдал
• Энэтхэг (Баруун Бенгал): 5 батлагдсан тохиолдол, тэдгээрийн дунд эмч, сувилагч багтсан. 100 гаруй хүн тусгаарлагдсан.
Азийн улс орнууд:
• Тайланд: Баруун Бенгалаас ирэх зорчигчдыг гурван нисэх буудал дээр эрүүл мэндийн скрининг хийн шалгаж эхэлсэн.
• Непал: Катмандугийн нисэх буудалд зорчигчдыг шалгаж байна.
• Олон улсын тархалт: Одоогоор Энэтхэгээс гадна батлагдсан тохиолдол байхгүй.
Одоогоор уг вирусны эсрэг вакцин, эмчилгээний арга байхгүй. Иймд дэлхий даяар өнгөрсөн онуудад гарсан цар тахлын дараа шинэ төрлийн вирусд бэлэн бус байж болзошгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд COVID-19 вирусны нас баралтын түвшин 1-2 хувь байсан бол нипа вирусны нас баралтын түвшин 40-75 хувь хэмээн тооцоолж байна.
Монгол болон бүс нутгийн орнуудад шууд тархалт бүртгэгдээгүй ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтаа чангатгаж, нисэх буудлуудад зорчигчдыг шалгаж эхэлжээ.
Нипа вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд дараах арга хэмжээнүүдийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна:

Сэтгэгдэл ( 1 )
Яаж эмчлэхээ мэдээхгүй байж, нэр өгөхдөө амархан . Нипа