НШЭНТ-ийн дарга Д.Долгормааг ХУУРАМЧ БАРИМТ үйлдсэн хэргээр шалгуулна

Э.Тэргэл | Zindaa.mn
3 цагийн өмнө

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормааг нотлох баримт хуурамчаар үйлдэх, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэргүүдээр АТГ-т шалгуулахаар болжээ.

Д.Долгормаа нь ХӨСҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2022 оны тавдугаар сард Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирж байжээ. Улмаар 2024 онд жинхлэгдсэн гэх бөгөөд түүнийг ирсэн цагаас хойш тус байгууллагын мерит зарчим алдагдаж, тэрбээр өөрийн ойр дотны хүмүүсээ албан тушаалд томилох болсон гэгдэж байна.

Түүнчлэн Д.Долгормаа нь код ахиулах, хуурамч нэхэмжлэл үүсгэх зэргээр бармт бичиг бүрдүүлэн ЭМД-ийн сангаас тогтмол мөнгө авсан гэх бөгөөд уг асуудлаар хуулийн байгууллагад хандахаар болжээ.

Түүнээс гадна тус төвийн дарга шинээр ажлын байр бий болгож, гадаадад ажилладаг хүмүүсийг томилж, өөрөө цалинг нь авдаг, охиныхоо нь онлайн шопоос бараа авахыг үүрэгдэж, цалингаас нь шууд суутгадаг жишиг тогтоосон зэрэг мэдээллийг дотоод эх сурвалж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top