Маргааш ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу маргааш эхлэх гэж байна. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.

Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.

Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top