.jpg)
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чу Ё Жон жингээ барих өвөрмөц арга барилаа олон нийтэд хуваалцлаа. Тэрээр “мукбан” буюу их хоол идэж буй бичлэг үздэг бөгөөд энэ нь түүнд жингээ барихад нь тусалдаг гэжээ.
Чу Ё Жон оройн цагаар өлсөх үедээ хоол идэхийн оронд бичлэг үздэг гэнэ. Энэ нь түүний хоол идэх дуршлыг багасгаж, хоол идэхээс сэргийлж чаддаг бөгөөд хэтрүүлэн идэх, идснийхээ дарах гэмших зэрэг үйлдлийг нь таслан зогсоож өгч чаддаг аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар мукбан бичлэг үзэх нь бүх хүнд түүнтэй ижил нөлөө үзүүлэхгүй бөгөөд зарим тохиолдолд хоолны дуршлыг улам нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс зөвхөн мукбан дээр тулгуурлах бус, тогтмол цагт хооллож, сайн унтаж, ус уух зэрэг зуршлуудыг өөртөө суулгах нь чухал гэж зөвлөжээ.
Жүжигчин Чу Ё Жон хэлэхдээ ийнхүү мукбан бичлэг үзэх нь зөвхөн дээрх дэглэмүүдийг сахихад тусалдаг хэрэгсэл болохыг онцлоод зөв хооллож, сайтар унтахыг эрхэмлэдэг гэдгээ онцолжээ. Тэрээр мөн хэзээ идэхээ зогсоох ёстойгоо сайтар мэддэг ба захиалгын хоол идэлгүйгээр зөвхөн үзэх байдлаар сэтгэл ханамж авах нь үр дүнтэй байдаг гэдгээ ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )