Европын зургаан орон Гринланд руу цэргээ илгээлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг нэгтгэхээр заналхийлж байгаа энэ үед Герман, Швед, Франц, Норвег зэрэг улс арлын батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх зорилгоор цэргээ илгээхээр шийдвэрлээд байна.

Данийн зохион байгуулж буй олон улсын Operation Arctic Endurance цэргийн сургуулилтад Бундесвер 13 цэргээ илгээгээд байгаа бөгөөд Германы батлан хамгаалах яамны мэдээлснээр, Берлин Данийн аюулгүй байдлыг хангахад цэргийн оролцооны боломжийг судлахаар зорьж байна.

Францын цэргүүд Европын цэргүүдийн хамтаар ажиллагаанд оролцоно гэж Agence France-Presse мөн мэдээлжээ. Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссоны мэдээлснээр, Шведийн зэвсэгт хүчний офицерууд Данийн хүсэлтийн дагуу Operation Arctic Endurance ажиллагааны хүрээнд зохион байгуулах арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах аж.

Politico хэвлэлд мэдээлснээр, олон улсын сургуулилтад мөн Нидерланд, Канадын цэргүүд оролцоно.

Нэгдүгээр сарын 5-нд Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Вашингтон үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс Гринландийг нэгтгэх төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдсэн билээ.

Гринландыг эзэлснээр НАТО-ийн төгсгөл ирнэ гэж Данийн ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдсэн бол Гринландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен Гринланд сонголт хийх дээрээ тулбал АНУ бус Данийг сонгоно гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top