АНУ Венесуэлтэй холбоотой газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг саатуулахаар зэхэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн газрын тос тээвэрлэж байгаа олон арван хөлөг онгоцыг саатуулах зөвшөөрөл шүүхээс хүсжээ. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын тал энэ сарын 9-нд хөлөг онгоцнуудыг саатуулахаа зогсоосон хэдий ч хоригт ороогүй газрын тос тээвэрлэж буй хөлөг онгоцнуудын эсрэг ажиллагаагаа сэргээхэд бэлэн байна.

Энэ сарын 12-нд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Вашингтоны зөвшөөрөлгүй Венесуэлээс гарч буй хөлөг онгоцнуудыг бүгдийг саатуулсаар байна гэж мэдэгджээ.

Энэ сарын 7-нд АНУ-ын эргийн хамгаалалтын алба Латин Америкийн эрэг орчим “Маринера” газрын тос тээвэрлэгч онгоцыг саатуулах ажиллагааг явуулсан юм. Тус хөлөг онгоц нь АНУ-ын хоригийг зөрчин хууль бусаар газрын тос тээвэрлэж байсан гэж Цагаан ордон үзэж байна. Үүнээс хоёр хоногийн дараа буюу 9-нд АНУ-ын эргийн хамгаалалтын алба Olina хөөг онгоцыг саатуулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оджаргал(103.26.195.74) 4 минутын өмнө

Дэлхийн хаан юм уу??? Өмхий янкууд үхэж далд ороосой билээ!!!

1  |  0
Top