АНУ Карибын тэнгист хоёр завинд цохилт өгч, таван хүн амь үрэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ Карибын тэнгист хориотой бодис тээвэрлэж явсан гэх хоёр завинд цохилт өгсний улмаас таван хүн амь үрэгджээ.

Сүүлийн хэдэн сард АНУ-ын Зэвсэгт хүчин хар тамхи тээвэрлэж явсан гэх усан онгоцнуудад цохилт өгч байгаа билээ. АНУ-ын эрх баригчид эдгээр ажиллагаа нь үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины наймаатай тэмцэхэд чиглэсэн хэмээн мэдэгдэж байгаа юм. Үүний улмаас Каракас, Вашингтоны харилцаа ихээхэн хурцдаад байна. Цагаан ордон Венесуэлд Николас Мадурогийн засгийн газрыг унагахын тулд нууц ажиллагаа явуулах зөвшөөрлийг Тагнуулын төв газартаа өгсөн бол АНУ-ын ерөнхий прокурор Пэм Бонди Венесуэлийн удирдагчийг баривчлахад дөхөм болох мэдээлэл өгсөн хүнд 50 сая ам.долларын шагнал амласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top