Венесуэлийн танкерын газрын тосыг АНУ өөртөө үлдээнэ

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

АНУ Венесуэлийн эрэг орчим саатуулсан танкер онгоцны газрын тосыг өөртөө үлдээхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

АНУ-ын цэргүүд Венесуэлийн эрэг орчим газрын тос тээвэрлэгч танкер онгоцыг саатуулсан тухай Блүмберг агентлаг мэдээлсэн. Тус онгоц хар жагсаалтад орсон байсан аж. Танкерыг саатуулсан нь Венесуэлийн газрын тосны экспортод хүндрэл учруулна гэж Блүмберг агентлаг үзэж байна. Учир нь тээвэрлэгчид тус улсын газрын тосыг тээвэрлэхээс татгалзаж болзошгүй.

АНУ-ын хууль зүйн яамны мэдээлснээр, тус хөлөг онгоц Венесуэл, Иранаас газрын тос тээвэрлэж байсан гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top