АНУ-ын хэвлэлүүдийн бичиж буйгаар, Мадурог эхнэрийн хамтаар Нью Йорк хотод буулгасан бөгөөд Николас Мадурог хожим нь Хар тамхитай тэмцэх газарт аваачиж, бичиг баримтуудыг бүрдүүлэх аж. Тэндээс түүнийг Бруклин дэх Metropolitan Detention Center саатуулах төвд аваачиж, ирэх долоо хоногт шүүх хурал болтол хоригдох юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мадурог баривчилсны дараа мэдэгдэхдээ Венесуэлд төрийн эрх мэдлийг шилжүүлэх хүртэл АНУ тус улсыг удирдана гэж онцолсон байна. Ингэхдээ Вашингтон Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес энэ үүргийг гүйцэтгүүлэх санаатай байгааг ойлгуулжээ. Харин Родригес АНУ-ын зэвсэгт түрэмгийллийг буруутгаж, Венесуэлд өмнөх эрх баригчид хэвээр байгаа бөгөөд улс орноо хамгаалахад бэлэн гэж мэдэгдэж, ард иргэддээ хандан тайван, эв нэгдэлтэй байхыг уриалжээ.
Энэ сарын 3-ны шөнө АНУ Венесуэлд агаараас цохилт өгч, тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийн хамтаар баривчилсан. Тэднийг Каракас дахь гэрээс нь баривчилсан байна. Тусгай ажиллагааг АНУ-ын терроризмтой тэмцэх Delta Force тусгай анги явуулжээ. CNN агентлагийн мэдээллээр, ажиллагаа эхлэх үеэр Мадуро эхнэр Силиа Флорес нар унтаж байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү ажиллагааг өөрийн биеэр онлайнаар ажиглаж байв. Ажиллагаанд нийт 150 онгоц, дроныг ашигласан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп эл ажиллагааг Америкийн түүхэн дэх цэргийн хүчинг харуулах хамгийн гайхалтай үр дүнтэй ажиллагаа гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Их гүрнүүд Бусдын нутагт улаан цайм дайн дээрэм хийдэг, дээрлэхдэг болж байх шив…..хүн төрөлхтөн хөл толгойгоо олохоо больж бга юм бна….? ийм жишиг хятад мэтийн улсад тогтвол юу болох вэ?